Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарынхан 15 сая төгрөгийн хандив өглөө

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 Тухайлбал, өнөөдөр “Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарын хамт олноос 15 сая төгрөгийн хандив өглөө. Тус компани нь 21 оронд салбартай, хайгуулийн болон газрын гадаргуу, гүний өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Хандив гардуулах үеэр “Мэйжор Дриллинг” ХХК-ийн Хүний нөөц, аюулгүй ажиллагааны менежер Ч.Өлзийсайхан “Манайх олон оронд үйл ажиллагаа явуулдаг учраас коронавирусийн нөхцөл байдал ямар байгааг маш сайн ойлгож байгаа. Ийм хүнд нөхцөлд биднийг өнөөдрийг хүртэл амгалан тайван амьдрах боломж бололцоогоор хангаж, коронавирусийн тархалтаас улс орноо хамгаалан ажиллаж байгаа та бүхэнд үнэхээр баярлаж байна. Бусад хүмүүс ч ийм сэтгэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна” гээд Засгийн газар, Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Handiw awlaa yund zarahuu bas l shagnal bolgood idehuu zartsuulah yostoi ymand n zarah herehtei naad mungu chin ugch bui ulsiin hulsuu dusluulj olson ed shuu urgui idchihuu
Хамгийн их уншсан