Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Малдаа яваад сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

  Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 09 дүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, замын байгууламжийг 10 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 10:00 цаг хүртэл хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан