Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө 

Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зарлан, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аяныг "Томуугаас сэргийлье" уриан дор аравдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулна. Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2 гэсэн Б хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын Green Cross үйлдвэрээс саяхан хүлээн авлаа. 

Томуугийн эсрэг вакцинаар тус өвчлөлт хамгийн өртөмтхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүдэд буюу нийслэлд 6 сартайгаас 9 насныхан, аймгийн төвүүдэд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эмнэлгүүд болон цэцэрлэг сургууль дээр дархлаажуулалтын түр цэгүүдээр дархлаажуулалт хийх юм. Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа халдварт өвчнөөр өвдөөгүй бол эцэг эхийн зөвшөөрлийн дагуу дархлаажуулалтыг хийх юм.

Насанд хүрэгчдийн хувьд дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд, архаг суурь өвчтэй иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулна.

Дархлаажуулалт нь зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх тухай асуудал биш бөгөөд олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан