Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
НИЙСЛЭЛИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдварын цар тахал, манай улсад үүсч болох коронавируст халдварын өндөр эрсдэлт байдал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд хамруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр “Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн өрхийн менежер, нийслэлийн  магадлан итгэмжлэлд хамрагдаагүй 45 өрхийн эрүүл мэндийн төвийн болон Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, чанар, аюулгүй байдлын багийн гишүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 104 хүн хамрагдсан.

“Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам, 2020 оны А179 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур”-ын агуулга, шалгуур үзүүлэлтэд орсон нэмэлт, өөрчлөлт болон “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, Байгууллагын үйл ажиллагаа, Тоног төхөөрөмж, барилга инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг үнэлэх шалгуур үзүүлэлтээр байгууллага өөрийн үнэлгээ хийх нь” сэдвүүдээр хичээл зааж, өөрийн үнэлгээ хийхэд гардаг нийтлэг дутагдалтай талууд, анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, санал солилцсон. Мөн магадлан итгэмжлүүлэх баримт бичиг бүрдүүлэх, хүсэлт гаргах талаар зөвлөмж өгч ажиллалаа.
 
Сургалтын үр дүнд өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтүүдээр өөрийн үнэлгээ хийх аргачлалаар хангагдаж, магадлан итгэмжлэлд бэлтгэх, хамрагдах нөхцөл бүрдсэн.
 
2019 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд улсын хэмжээнд 209 өрхийн эрүүл мэндийн төв  ажиллаж байгаагийн 131 /62.6%/ Улаанбаатар хотод, 78 /37.4%/ нь орон нутагт байна.  2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ӨЭМТ 164 /75,1%/, үүнээс 86 /65.6%/ УБ хотын, 71 /91%/ нь орон нутгийн эрүүл мэндийн төв байна. Магадлан итгэмжлэлд хамрагдаагүй 52 төвийн  45 нь УБ хотын эрүүл мэндийн төв байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан