Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Засгийн газрын төрийн департменттэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян “Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой үйл явдал боллоо.  Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гамшгийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний болон иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдыг АНУ-д академик түвшинд сургах, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

АНУ, Монгол Улс хоорондын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн. Онцгой байдлын байгууллагаас АНУ-ын Ойн алба, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн арми, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Үндэсний орон зайн тагнуулын алба, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлд хамтран ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан