Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ

Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар  батлагдсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудад энэ сарын 28-аас 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллана.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ,  УЦУОСМХ,  МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх,  өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцах, ган бүхий аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ гантай байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөхөөс гадна дээрх аймгуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулах юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан