Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Арван алба хаагч тус бүрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө.

Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч О.Болорцэцэг, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Уламбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Золбоо, гал унтраах автомашины жолооч, ахлагч С.Сугирбаатар, гал унтраах автомашины жолооч, ахлагч Д.Очирхуяг, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч З.Ганзориг, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч Л.Отгонтөгс, Улсын нөөцийн бичиг хэрэг, аж ахуйн нярав, ахлах ахлагч Ц.Саранцацрал, Улсын нөөцийн харуул, дэд ахлагч Б.Мягмар нарын алба хаагчдад олгосон юм.

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд Айраг суманд ашиглалтад орох 35 айлын орон сууцанд захиалга өгсөн 10 алба хаагчийн байрны урьдчилгааг нь шийдвэрлэж, дэмжлэг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан