Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны  эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон зургаан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудыг хамруулна.

Хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалт, үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй байх юм.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг хэлэхдээ “Нийслэлийн залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төвд КОЙКА-гийн төслөөр 15 төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1237 залуус амжилттай төгссөн. Үүнээс 42 залуу КОЙКА-гийн дэмжлэгээр тэтгэлэг авсан байгаа. Хөтөлбөрийн үргэлжлэл болж “Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих, компьютерийн хэрэглээний программ, хэлний сургалт орно” гэсэн юм.

“Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүсэлтэй залууст нээлттэй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм. “Цахим оюуны  эерэг давалгаа” ТББ, Монголын Залуу инженерүүдийн холбооны дэргэдэх “Инженер” академид бүртгэл явагдана. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт сургалтыг зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан