Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хяналт шалгалтаар 260 зөрчил, дутагдал илрүүлэв

Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын шатахуун тээвэрлэгч автоцистерн, /35.000л-48.000л эзэлхүүнтэй/, хувийн хэвшлийн бага оврын автоцистерн /3000л-7500л эзэлхүүнтэй/  зэрэг автоцистернд хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

 Шалгалтад “НИК”, “Сод Монгол Групп”, “Петровис”, “Хөрс Автосервис” “Тэс-Петролиум”  болон “Магнай Трейд ХХК-ийн нийт 65 автоцистерныг хамруулж, 260 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Хяналт, шалгалтын явцад 53 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

   Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 18 иргэн, 5 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн тухайн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, шатахуун тээвэрлэгч автоцистерний жолооч нарт галын аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох, аюулгүй байдлыг хангуулж, заавар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан