Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ДХИС-ийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, ДХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар нар оролцсон юм.

  Онцгой байдлын ерөнхий газраас Хууль сахиулахын их сургуультай хүний нөөцийг бэлтгэх, Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийн алба хаагч, сонсогчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамруулах, тэдний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2018 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Уулзалтын үеэр  хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл танилцуулж, санал, бодлоо солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан