Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
З.МЭНДСАЙХАН: ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР СУДАЛГААНД СУУРИЛДАГ БАЙХ ЁСТОЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзав.

Уулзалтаар салбарын судалгаа шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, холбогдох чиглэлд гарч буй олон улсын ололт амжилтыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээнд инноваци шингээх болон судалгааны байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.

З.Мэндсайхан сайд “Төрийн бодлого шийдвэр судалгаанд суурилдаг байх ёстой. Эрдэм шинжилгээ, судалгааны салбарыг эн тэргүүнд тавих нь зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс ч Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч Судалгаа хөгжлийн төв буюу "Research Development Center"-ийг байгуулсан. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсэн тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан