Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нэг хүнд "COVID-19" илэрч, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Есдүгээр сарын 18-20-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1749 сорьцод шинжилгээ хийснийг ХӨСҮТ мэдээллээ.

Есдүгээр сарын 20-ний өдөр 346 хүний сорьцод шинжилгээ хийхэд "COVID-19" илрээгүй бол өмнөх өдөр нь 401 сорьцод хийсэн шинжилгээгээр нэг хүнд шинэ төрлийн "коронавирус" илэрсэн байна. Тухайлбал: энэ сарын 17-нд Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч “COVID-19”-өөр өвчилснийг тогтоосон байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад "COVID-19”-ийн халдварын батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс найм нь сувилалын хяналтад, найм нь гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 286 хүний ажиглалт, хяналтын хугацаа дуусжээ.

Харин одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Үүнээс гадна энэ даваа гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 хүн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан