Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэн ирэх сарын 23, 24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана

Орчин цагт олон улсын төсөл, хөтөлбөрүүд “Байгальд-ээлтэй буюу эко” гэсэн уриан дор нэгдэх болсон байна. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдол зэрэг дэлхий дахины өмнө тулгамдаж байгаа хурцадмал асуудлуудыг шийдэх үүднээс байгаль орчинд ээлтэй, аюулгүй, өндөр хөгжиж буй эко технологиор хөгжсөн аж үйлдвэрүүдийг өргөнөөр бүтээн байгуулах шаардлага хаалга тогшин хажууд иржээ.

Дэлхий дахины өмнө тулгамдаад буй асуудлуудыг нэг дор шийдэх аж ахуйн нэгж, үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг цуглуулсан монгол улсдаа төдийгүй олон улсын хүрээнд “Бүтээн байгуулалт 2020” Монгол улсын дэд бүтцийн хамгийн том компаниудын хүрээнд зохион байгуулах гэж буй үзэсгэлэн юм.   

Барилга, хот байгуулалтын яам байгальд ээлтэй барилгын материал, технологи нэвтрүүлэхэд төвлөрч байгаа бол Зам, тээвэр хөгжлийн яам боловсон хүчнийг нэмэгдүүлэх, залуу боловсон хүчнийг чиглэл тус бүрт мэргэшүүлэх, харин Эрчим хүчний яам энэ оныг хүний нөөц, ажиллах хүчнийг дэмжих жил болгож мөн л байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй дулааны станц байгуулах зэрэгт төвлөрч байна.

Барилга, зам, эрчим хүчний салбарт сүүлийн үеийн техник, технологийг нэмэгдүүлэх, нэвтрүүлэхэд Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэн хамгийн том гарц хэмээн үзэж байна.

Бүтээн байгуулалтын хамгийн томоохон салбарууд нэг дээвэр дор цугларах нь тэдгээрийн харилцаа холбоо, хамтын ажиллагаа, салбаруудын хөгжил дэвшилд ихээхэн нөлөө үзүүлэх юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77773010 гэсэн утсаар холбогдон авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан