Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хаан банк халамжийн цахимжуулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хаан банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан, Байгууллагын харилцааны газрын захирал Р.Ичинноровтой уулзлаа.

Манай улсын 268 мянган ахмад настан Хаан банкаар дамжуулан тэтгэврээ авдаг бөгөөд 89 хувь нь карттай. Тэдний 70 гаруй хувь нь картаа ашигладаг байна. Үүнээс гадна халамжийн тэтгэвэр авагч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн оюутнуудын картыг үнэгүй олгожээ.

Мөн манай улсын нийт хүн амын 70-80 хувьд нь үйлчилдэг тус банк 2014 оноос банкны үйлчилгээгээ цахимжуулах стратеги боловсруулан нэвтрүүлжээ. Ингэснээр 2014 онд нийт гүйлгээний 80 хувийг теллер дээр гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр хоёр хувийг теллер, бусад үйлчилгээгээ цахимаар үзүүлдэг болсон байна.

Ehalamj нийгмийн халамжийн нэгдсэн системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан байгууллагынхаа зүгээс халамжийн цахимжуулалтыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр хамтын ажиллагаа чухал байгааг онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан