Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
14.4 килограмм мөнгөн ус худалдах зорилгоор хадгалж байгаад баригдлаа

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Тэрбээр тус аймгийн төв Сүмбэр сумын Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор мөнгөн усаа нуусан байжээ.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан