Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
САВХНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан “Баянсүмбэр хайрхан” ХХК-ний савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Энэ оны зургаадугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн шалгалтаар тус үйлдвэр нь ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөө байгаа эсэх нь тодорхойгүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг гаргаж ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгчээ. Гэвч тус компани албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул 08.31-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

3 Сэтгэгдэл
Нэгэн мөсөн хаах хэрэгтэй.Монголын модыг савх болгон зөөж байна. Монгол хүн юм бол үүнийг зогсоо.
Шууд хаа. Монголчууд хэрэглэхгүй байсан ч бодлогоор хужаанууд ой модыг минь устгахын тулд хийсээр байх болно. Хятадын төр мөнгөөр дэмждэг тул дампуурна гэж байхгүй.
Ажиллаад хэчнээн жил боллоо. Сошиалаар шуугихгүй л бол хөдлөхгүй нь ээ... Мэдэж л бсн ш дээ. Бүгд. Бас түр гн үү.??? Монголчууд савхаар дутаад бн уу? Энд тэнд хоолонд орохдоо хүмүүс минь сэрээ юмуу төмөр савх нэхэж бай. Тгвл модоор савх хийхээ болино.
Хамгийн их уншсан