Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Оюу-толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес-ыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга,  бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр “Оюу-толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес-ыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Онцгой байдлын ерөнхий газар нь  “Оюу-Толгой” ХХК хооронд “Гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2019 онд байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд  уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон хэмжээний осол болсон тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан