Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдод 400 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилжээ

Улсын онцгой комиссын хурлын шийдвэрээр гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх үйл ажиллагааг Автотээврийн үндэсний төвөөс гэрээт аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гэрээтэй тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 400 гаруй тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэсэн байна.

1. Буянт ухаа боомтоор эрсдэлтэй бүс нутгаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлах байр руу 303 автобусаар 302 рейс,

2. ОХУ-р дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн дамжин өнгөрөх ачааны тээврийн хэрэгсэл болон жолооч нарыг тусгаарлах байр руу 28 тээврийн хэрэгслээр 28 рейс,

3. ОХУ-р дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын тусгаарлах байр руу 14 автобусаар 14 рейс,

4. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг Дархан аймаг руу 12 автобусаар 12 рейс,

5. ОХУ-р дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тусгаарлах байр руу 18 автобусаар 22 рейс,

6. ОХУ-р дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг Улаанбаатар хотын тусгаарлах байр руу 3 автобусаар 3 рейс,

7. Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс 4 автобусаар 2 рейс, Толгойт өртөөнөөс 2 автобусаар 7 рейс,

8. Давааны өртөөнөөс 22 автобусаар 22 удаагийн рейс тээвэрлэлтийг тус тус зохион байгуулан ажиллаж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан