УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал нөгөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогджээ. Эл шүүх хурал өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилж, энэ сарын 14-нд болох байсан ч шүүгдэгчидийг өмгөөлүүлэх эрхээр нь хангуулахын тулд шүү хурлыг 29 хүртэл хойшлуулаад байсан юм.
З.Баянсэлэнгэ нарыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэд 2011 оны арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, Нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараалан жагсаал зохион байгуулж байсан юм. Тэгэхдээ прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдаж байгаа юм.
Д.МӨРӨн