Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРГА АА, АВТОБУСАНДАА СУУГААРАЙ

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой захирамж мөрдөгдөж төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчихоор болсон. Ингээд энэхүү шийдвэртэй холбогдуулан зарим даргыг ажилдаа ямар унаагаар ирэхийг нь сонирхлоо. Тэдэнд та ч хяналт тавих эрхтэй.


Э.БАТ-ҮҮЛ: Өглөө эрт гараад алхана даа

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/

-Танай гэр хаана байдаг вэ?
-Энхтайваны өргөн чөлөөнд.
-Та ажил, гэрийн хооронд ямар унаагаар явах вэ?
-Автобусаар явна даа. Хааяа өглөө эртлэн гараад ажил руугаа алхана гэж бодож байгаа.
-Төрийн албан хаагчид нийтийн тээврээр ирж байгаа эсэхийг яаж хянах вэ?
-Хүмүүс ажилдаа ах, дүүгийнхээ машинаар хүргүүлээд байж болно. Эсвэл өөрийн машинаар хүргүүлж болно шүү дээ. Төрийн албан хаагчид машинаар ирж байгаа эсэх нь авто зогсоолоос харагдана. Хамгийн гол нь, авто зогсоолыг чөлөөлөх юм.


Н.ГАНТӨМӨР: Оройтвол нийтийн тээврээр явна

/Нийслэлийн Засаг даргын орлогч/

-Та аль дүүрэгт амьдардаг вэ?
-Яах нь вэ.
-Танай гэр хаана байдгийг л асууж байгаа юм?
-За, манай гэрийг мэдэж яах гээв.
-Ажилдаа ямар унаагаар ирэхийг тань тодруулах гэсэн юм аа?
-Аан. Явган явна даа. Оройтвол нийтийн тээврээр явна.
-Өдөр бүр үү?
-Тийм ээ. Нийслэлийн Засаг дарга өнөөдрөөс эхлэн /баасан гарагаас/ орлогч болон газрын дарга нарын автомашиныг баазаас гаргахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр би машингүй болчихож байгаа биз дээ.


П.НАРАНЦЭЦЭГ: Үйлчилгээ муутай автобус компанийн гэрээг цуцална


/Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга/

-Та даваа гарагаас эхлэн ажилдаа яаж ирэх вэ?
-Нийтийн тээврээр.
-Нийтийн тээвэрт явж буй автобуснууд шороо тоос­той, хөгжмөө чанга тавь­­­даг, үйлчилгээний соёл­­­гүй зэрэг олон дутаг­дал байдгийг та мэднэ биз дээ?
-Тийм ээ. Төрийн ал­бан хаагчид нийтийн тээв­рээр зорчих болсонтой хол­бог­дуулан бид арга хэмжээ авч байна. Автобус баазуудад кондуктор, жолооч нарыг дүрэмт хувцсаар ижилсүүлж, харилцааны соёлтой байх шаардлагыг биелүүлэхгүй бол гэрээг нь цуцлах болно. Үйлчилгээний чанараа сайжруулсан автобус баазуудыг урамшуулж,  1.8 тэрбум төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан. Сар бүр шалгаруулж, мөнгөн шагнал олгох юм.

0 Сэтгэгдэл
Ёстой зөв шийдвэр! Өдөржингөө ажил дээрээ байдаг төрийн албаныхан үүдээрээ дүүрэн өөрсдийнхөө машиныг тавьчихаад үйлчлүүлэгч нарт машин зогсоох талбай олддоггүй!
НИЙТИЙН ТЭЭВЭРИЙН ГАЗАРЫН ДАРГА П.НАРАНЦЭЦЭГ ДАРГАА СУДЛАА ТАВЬЖ ӨГ
narantsetseg gyai tom tenegtleedee
bat-uul dargiin gargasan tugjrel buuruulah arga hemjeeg demjij bga shuu mash zow arga hereglej bna
torin alban haagchid niitin teewreer zorchihtoi holbogduulan ch geh shig ted naraas busad humuus n hun bish yumuu narantsetseg dargaa urid n tegd huwin hewshild ajilladag humuus nitin tewrer zorchihod yamar ch ajil hiij yu ch saijruulahgui bsnaa toriin alban haagchid yawah bolhoor awtobusnuuda saijruulah gej bga yumuu zawan holduu awtobusand suuj boldoggui tiim tengerin amitad yumuu torin alban haagch nertei muusain hahuulichid shde
bat-uuliig niisleld tulgarch bga asuudluudiig iim bolhi buduuleg nud huursan argaar shiidne gej daanch bodsongyi. post comminst nuhur shig sanagdchihlaa
Хамгийн их уншсан