АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Жастин Тимберлэйк нууцаар хуримлав уу
Алдарт хос Жастин Тимберлэйк, Жессика Бил нар өнгөрсөн бямба гаригт Виомин дахь хувийн эдлэнд нууцаар хуримласан гэдэг мэдээлэл АНУ-ын шар хэвлэлүүдээр тараад байна. Өнгөрсөн онд сүй тавьсан хос хоёр Жастины найзын эзэмшдэг Жэксон хоул дахь эдлэнд хуримын ёслолоо үйлдсэн гэнэ. Тус эдлэнгийн цэцэрлэгт хуримын ёслолын тайзыг сүүлийн хоёр долоо хоногийн турш засч янзалсан гэдэг мэдээлэл ч байгаа юм. Гэвч албан ёсоор батлагдаагүй энэ эргэлзээтэй мэдээллийн талаар зарим цахим хуудас “Энэ бол Жастины хуримын бэлтгэл сургуулилт. Жинхэнэ хурим болоогүй” гэсэн мэдээ тарааж байна.
Дуучин Жастин Тимберлэйк жүжигчин Жессика Билтэй 2007 оноос болзож эхэлсэн ч 2011 онд тэд түр хоёр тийш болсон юм. Гэвч жил хүрэхгүй хугацаанд эргэн нийлж, өнгөрсөн оны сүүлчээр Жастин найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр үеэс тэднийг Виоминд хуримаа хийнэ гэсэн яриа гарч эхэлсэн юм.
Алдарт хос Жастин Тимберлэйк, Жессика Бил нар өнгөрсөн бямба гаригт Виомин дахь хувийн эдлэнд нууцаар хуримласан гэдэг мэдээлэл АНУ-ын шар хэвлэлүүдээр тараад байна. Өнгөрсөн онд сүй тавьсан хос хоёр Жастины найзын эзэмшдэг Жэксон хоул дахь эдлэнд хуримын ёслолоо үйлдсэн гэнэ. Тус эдлэнгийн цэцэрлэгт хуримын ёслолын тайзыг сүүлийн хоёр долоо хоногийн турш засч янзалсан гэдэг мэдээлэл ч байгаа юм. Гэвч албан ёсоор батлагдаагүй энэ эргэлзээтэй мэдээллийн талаар зарим цахим хуудас “Энэ бол Жастины хуримын бэлтгэл сургуулилт. Жинхэнэ хурим болоогүй” гэсэн мэдээ тарааж байна. Дуучин Жастин Тимберлэйк жүжигчин Жессика Билтэй 2007 оноос болзож эхэлсэн ч 2011 онд тэд түр хоёр тийш болсон юм. Гэвч жил хүрэхгүй хугацаанд эргэн нийлж, өнгөрсөн оны сүүлчээр Жастин найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр үеэс тэднийг Виоминд хуримаа хийнэ гэсэн яриа гарч эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























