Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Хуулийн төслөөр 15.2.1. “20” гэснийг “70” гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн “30” гэснийг “40” гэж өөрчилхөөр оруулж байгаа юм.

ТЕГ-аас авсан мэдээллээр НӨАТ-ын буцаан олголт жил бүр нэмэгдсэн байна. Буцаан олголтын хэмжээ нэмэгдэж байгаа ч ААН бүр хуулийн хэрэгжилтэд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа, иргэд худалдан авсан бараа, ажил үйлчилгээндээ төлсөн татварын бага хувийг эргүүлэн авч байгаадаа шүүмжжлэлтэй хандаж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавих болсон юм.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгаанд “...Нэмэгдсэн өртгийн албан татвар нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт хийсэн байна. 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувь байгаагийн дээр, ядуу амьдралтай иргэдийн тоо буурахгүй байна. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна...” гэжээ.

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан