Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Д.ЭРДЭНЭБАТ:Бид томсгосон тойргийн тогтолцоог дэмжихгүй, сонгуулийн луйвар болно

УИХ-ын чуулган өчигдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлэлээ. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан гэв. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 54, найруулгын дөрвөн саналын томьёолол гаргажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.

УИХ-ын Д.Эрдэнэбат: -Сонгуулийн тухай хуулийг дөрвөн жилд нэг удаа өөрчилдөг жишиг Монгол Улсад тогтоод удаж байгаа. Энэ нь УИХ төлөвшөөгүйн нотолгоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон дахин ярьж, зарчмын санал оруулсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Ахиад бидний зовлон давтагдаж байна. Үүнийг бүгдээрээ анзаарч байгаа байх. Томсгосон можаритар гэдэг бол үндсэндээ жижиг можаритараас ялгаа байхгүй. Аймагт гурван тойрог байсан бол одоо аймаг нэг тойрог болж байгаа л ялгаа бий. Улс төрийн хариуцлага парламентын төлөвшилтөд нэг их том өөрчлөлт орохгүй. Бид ингэж өөрийгөө хуурч болохгүй. Өнөөдрийг хүртэл Ардчилсан нам сонгуулийн холимог тогтолцоог хуульчилах нь улс орны ирээдүйн хөгжилд хэрэгтэй гэж зүтгэсэн боловч талаар өнгөрч байна. МАН анх оруулж ирэхдээ 50:26 улс нэг тойрог гэж хачин юм оруулж ирсэн ч нөгөө тал руугаа савчихсан. Уг нь ухаалаг харилцан ярилцаж, ойлгож шийддэг байсан бол үүнийгээ хувь тэнцүүлж, аймаг бүсчилсэн байдлаар хийвэл илүү ухаалаг сонголт байх байлаа. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна. Одоо 2008 оны сонгуулийн тухай хуулийг ахиад ярьж байна. 2008 оны сонгуулийн томсгосон можаритар гэдгийг МАН эрх баригч байхдаа гаргасан хувилбар. Энэ ямар гашуун зүйлийг авч ирсэн бэ гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Бослого жагсаал болсон. Таван хүний амь нас хохирсон. МАН-ын байр хүртэл шатсан. Ийм хэл амтай, маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу. Өнөөдөр Ардчилсан нам холимог тогтолцооны байр суурь дээрээ хэвээр байгаа. Энэ тогтолцоо жижиг намуудыг жийсэн. Намын дотоод зөрчилдөөнийг өдөөсөн олон сөрөг үр дагаврыг авч ирнэ. Бид энэ тогтолцоог дэмжихгүй, ирэх жил сонгуулийн луйвар болно.

3 Сэтгэгдэл
Сонгуульд орохоо л боличих л доо нэг нам ч гэсэн зайлаг гэхдээ яаж ч хулихдаад МАН гарахгүй дээ АН ч мөн адил та нарт хулихтуулсаар байгаад хаширч гүйцсэн шүү
Чи бүлэгтэйгээ байсан бол завсарлага авахгүй юу. чинии л буруу
томсгосон тойргоор сонгууль явуулбал чи гарахгүй учраас татгалзаад байгаа юм. Улс орны эрх ашиг гэж ард түмний нэр барихаа боль
Хамгийн их уншсан