Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сонгогджээ

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хурал энэ сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. Чингэлтэй дүүргийн намын хорооны нийт 89 гишүүн оролцсон уг хурлаар намын хорооны даргыг сонгох сонгууль болсон юм.

Нээлттэй, чөлөөтэй нэр дэвшилт явагдахад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг намын гишүүд нь дуу нэгтэй нэр дэвшүүлсэн.

Улмаар нийслэлийн тэргүүлэгчид хуралдаж, 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг сонголоо.

Чингэлтэй дүүргийн төлөөлөгчид болон Намын бага хурлын гишүүд асуудал дэвшүүлэн, санал бодлоо хуваалцсан халуун уур амьсгал дүүрэн болсон уг хурлыг тус хорооны дэд дарга Л.Ариунтуяа удирдаж, нарийн бичгийн даргаар Б.Мөнхбат ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан