Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
У.Хүрэлсүх, Д.Медведев нар уулзаж хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт  Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд  ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргунов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа  нар угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Оросын Засгийн газар байрладаг Цагаан ордонд ирж Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж хэлэлцээ хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээ ойролцоогоор нэг цаг үргэлжилсний  дараа  Цагаан Ордоны мэдээллийн танхимд хамтын ажиллагааны 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Үүний дараа Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд есөн жилийн дараа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол, ОХУ стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан