Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нийслэлийн Засаг даргаас тайлбар хүслээ

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 04-ний өдөр Монол улсын Засгийн газар 2020 оны төсөвт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн зарим заалтад туссан асуудлыг оруулаагүйг эсэргүүцэх жагсаал цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн билээ. Энэхүү мэдэгдлийн хариуг СХД-ийн Засаг дарга ирүүлэхдээ тухай байршилд мөсөн хотхон, гацуур мод, гэрэл чимэглэлийн уралдаан зохион байгуулах тул бүртгэж авах боломжгүй гэжээ.
Мэдэгдлийн хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн ба Засаг даргын захирамжаар уралдаан зохион байгуулах болсон, 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 1-ний өдрүүдэд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өчигдөр /2019.12.02/ МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн байна.

МҮЭ-ийн холбооноос Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд дээрх хариу ирүүлсэнтэй холбогдуулан тайлбар авахыг хүссэн байна. Учир нь дээрх хариуг үндэслэлгүй, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан, захиргааны зүгээс дарамт шахалт үзүүлсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзжээ.

1 Сэтгэгдэл
Шууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргавал ажлын 6 хоногийн дотор шийдэх хуультай.
Хамгийн их уншсан