Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Италиас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Лаура Ботта өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Хатагтай Лаура Боттаг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд гол түлхэц үзүүлэх хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцлаа.

Монгол Улс аялал жуулчлалын бүс нутагт байрладаг ч хангалттай жуулчин хүлээн авч чадахгүй байгааг, мөн малын тоо толгой нэмэгдсэн ч боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод эдгээр салбарт амжилттай бодлого, менежмент хэрэгжүүлж буй Итали улстай хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Энэ хүрээнд Дархан хотод баригдаж буй Арьс шир боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын бодлого зэрэг тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхдээ Итали улсын менежмент, технологийг нутагшуулах асуудлаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн уулзалтаар ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан соёлын болон бусад арга хэмжээг тэмдэглэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сержко Маттареллад чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, хатагтай Лаура Боттад ажлын амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан