Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

 2019 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”–д байгууллагыг дараах таван төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Барилга, байгууламж /Барилга, хөшөө дурсгал, тохижилт гэх мэт/;
  2. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байгууллага, үйлдвэр;
  3. Франчайзинг;
  4. Брендинг;
  5. Start-up.

     Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх;
  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
  • Ажлын байр олноор бий болгосон;
  • Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

            Иймд, шаардлага хангасан байгууллагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэст материалаа дараах байдлаар бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг /ямар төрөлд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой бичих/;
  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /Powerpoint presentation/;
  3. Бүтээн байгуулалтын товч танилцуулга видео бичлэг;
  4. Мэдээллийн хүснэгтийг бөглөх Татах холбоос - /http://share.gogo.mn/Jr0HNJ2EH150721571124947/GARUDA 2019 Мэдээллийн хүснэгт.xlsx/;
  5. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох бичиг баримт;
  6. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан