Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ГУРАВ дахь боомтын шинэчлэлийн ажил өнөөдөр эхэлж байна

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Уг төслийн хүрээнд БНХАУ-ын 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана. Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн телехяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгана.

Гашуунсухайт боомт нь нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоогийн зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй экспортын хэрэгцээ шаардлагад хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүйн улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн дараалал үүсгэж, иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн “нүүрсний хулгай” зэрэг хууль бус, маргаантай үйлдлүүд гарсаар байна. Боомтыг шинэчлэлээр нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, экспортын байгалийн баялгийн чанар, тоо хэмжээг бүрэн тодорхойлж татварыг бүрэн хурааж, Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлт, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан