Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт /2019.09.26/  өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд  Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна.  Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар гэдгийг төсөл өргөн барисан гишүүд онцоллоо.

Хоршооны хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хоршоог томруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого агуулагдаж байна. Хоршоог идэвхжүүлэх зорилгоор 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1.0 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхэлж болохоор, мөн хязгаарлагдмал хүрээнд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж болох зохицуулалт туссан гэлээ. Мөн хоршоо өөрийн хөрөнгөтэй байж, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлэх заалт шинээр оруулсан байна. Үүнээс гадна татвар, нийгмийн даатгал, аудитын асуудлаарх заалтууд орсон гэдгийг төслийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн Н.Энхболд дурдлаа.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал хоршоо хөгжих эрхзүйн орчин сайжрах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй,  удирдлага зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, татвар аудитын зөрчилтэй асуудлууд арилах зэрэг эерэг үр дүн гарах учир уг хуулийн төслийг холбогдох Байнгын хороод, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан