Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ШУ, технологийн чиглэлээр хамтарсан судалгааны их сургуулийг байгуулах талаар саналаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.07) ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны төв байгууллага болох ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буйд талархал илэрхийлж, энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн  айлчлал, Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой, Монгол - Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан зэрэг түүхт үйл явдлуудтай давхцаж буйг тэмдэглэв.

Академич А.М.Сергеевийн зүгээс тус гэрээний ач холбогдлыг тэмдэглэн уг стратегийн хамтын ажиллагаа нь хэрхэн хоёр орны хууль тогтоомжид тусгагдах, мөн Монголд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцад шинжлэх ухаан, технологийн салбар хэрхэн хамрагдаж буй байдлыг чухалчлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад,  цаашид Монгол - Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр хэллээ.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг.  Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд УИХ-ын даргын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа санал нэгтэй илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан