Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана манай улсад айлчилж байна. Тэрбээр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг, мөн түүний айлчлалын үр дүн Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгааг хатагтай А.Алисжабана тэмдэглэв. Тэрбээр БОАЖ болон Эрчим хүчний сайдтай тус тус уулзалт хийжээ.

Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулсан. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдлаа. Мөн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан