Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хотын Захирагч “Ашианa Эйрланс”-ын анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд оролцов

БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

“Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн ирэв. Нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ЗХТЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны төлөөлөл, зорчигчид, олон нийт угтан авч нээлтийн ёслол хийв.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон жилийн турш яригдсан асуудал өнөөдөр биелэлээ олж, анхны нислэгээ үйлдэж байгаад Улаанбаатар хотын Захирагчийн хувьд баяртай байна. Гадаад, дотоодын аялагч жуулчдад олон сонголттой, аюулгүй, тав тухтай нислэгийн боломжийг нээж өгөх нь бидний нэн тэргүүний зорилт. Тэр хэмжээгээрээ Улаанбаатар хотын аялал жуулчлалын хөгжлийн бодлого биелэлээ олох боломж нь бүрдэнэ. Тийм учраас өнөөдрийн үйл хэрэг цаг үеээ олсон ирээдүйн хөгжилд тэмүүлсэн сайхан үйл явдал болж байна” хэмээлээ.

1988 онд анх үүсэн байгуулагдсан “Ашиана Эйрлайнс” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ нээлтийн үеэр “Ашианa Эйрланс” агаарын тээврийн удирдлагууд онцлон хэлсэн юм.

Тус компани нь A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх аж. Ийнхүү зорчигч урсгал ихтэй Солонгос чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр, Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой. Түүнчлэн Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлдэгддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа олон давуу талтай юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан