Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
КОНГРЕССООС "УЛААНБААТАРЫН ТУНХАГ"-ИЙГ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг амжилттай зохион байгууллаа. 
Конгресст гадаад, дотоодын 600 төлөөлөгч оролцоно гэж төлөвлөж байсан ч тооцсоноос бараг 100 хүн илүү ирсэн. Нийт оролцогчдын 40-өөс илүү хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. 

Конгрессын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршиж байсан бөгөөд хэлэлцсэн асуудлаар "Улаанбаатарын тунхаг"-ыг батлан гаргасан.

Энэ нь 2023 он хүртэл Ази, Номхон далайн бүсийн орнууд “Хэнийг ч орхихдуулахгүй байх” зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандах, тэдэнд хүртээмжтэй нийгмийг бий болгоход чухал ач холбогдолтой төдийгүй Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох бичиг баримт юм. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтойг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлага бийг ч энэхүү тунхагт тусгасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан