Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Дуучин Уйтни Хюстоны эд зүйлс Grammy музейд тавигдлаа

Дуучин Уйтни Хюстоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийн үзэсгэлэн өчигдөр Лос Анжелосын Grammy музейд тавигдсан байна. Үзэсгэлэн ирэх оны 2 сар хүртэл нээлттэй байх юм байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд түүний шүтэн бишрэгчид олноороо ирсэн байна. Дуучны ах дүүс болох Майкл болон Гэри Хюстон нар эгчийнхээ амьдралын нэгэн хэсэг дурсамж болсон эд зүйлсийг шүтэн бишрэгчдэд нь сонирхуулж эгчийгээ дурсахад нь хамтран ажиллаж байгаа Grammy музейн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлжээ. Музейд гарсан хамгийн алдартай зүйлүүдийн нэг бол дуучны 1994 оны Grammy Awards-д оролцож гурван Grammy шагнал авахдаа өмсч байсан цагаан даашинз байсан байна. Дуучны хуучин менежэр “Бид бүгд нэг гэр бүл, тэр бол маш үзэгсэлэнтэй маш авьяаслаг эмэгтэй байсан. Энд хүрэлцэн ирж энэ гайхалтай үйл явдалд оролцож түүний гэр бүлийн нэгэн хэсэг болж байгадаа маш их баяртай байна” гэжээ. Дуучин Whitney Houston алдрын оргилд хүрч гайхалтай сайхан хоолойгоороо поп урлагт од болж чадсан ч сүүлийн хэдэн жилд хар тамхинд орж нэр хүнд нь унасан юм. Тэрээр 30жил урлагт зүтгэхдээ зүргаан Grammy шагнал, 30 Billboard шагнал, америкийн хөгжмийн 22 шагнал авснаараа Гиннесийн дээд амжилтыг эвдсэн юм.

0 Сэтгэгдэл