Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
БНСУ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай шинэчлэн байгуулсныг өнөөдөр хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БНСУ-ын талаас Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бей Бюнг Жун нар гарын үсэг зурсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш халамжийн чиглэлийн ажилтнуудыг Солонгост тэтгэлгээр сургаж байна.

Хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2006 онд байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрээр хоёр орны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэдийг тухайн улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлж, аль нэг талын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй тохиолдолд өөрийн улсын хууль тогтоомжид хамааруулахаар хэлэлцэн тохиролцсон.Үүний үр дүнд БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байгаа бөгөөд төлсөн шимтгэлээ буцаан авч буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан