Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Мадонна Оросуудад 333 сая рублийн өртэй болох нь

Нэрт дуучин Мадоннаг оросын Санкт-Петербург хотод тоглосны дараа Оросын олон нийтийн зүтгэлтнүүд түүнээс сэтгэл санааны хохирлын төлбөр хэмээн 333 сая рубль нэхэмжилж шүүхэд өгчээ.
Тэд Санкт-Петербургийн Москвагийн районы шүүхэд өгөх өргөдөлдөө “ Дуучин Мадонно үзэгчдийн нь дунд хүүхдүүд байхад гомосексуализмыг сурталчилж шүтэн бишрэгчдээ гутаасан. Үүнийг манай хотод хориглодог. Бид бол өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй соёлт хүмүүс” гэжээ. Өргөдлийг оросын иргэдийн үйлдвэрчний эвлэл, “Шинэ аугаа Орос” нам, “Ардын сүм” зэрэг олон байгууллагын идэвхтнүүдийн төлөөлөл, санаачлагчид гаргажээ. Дуучин болон түүний концертыг зохион байгуулагчдаас олон нийтэд сэтгэл санааны хохирол учруулсны төлөө гаргуулах энэ төлбөрийн 50 хувийг Петербург хотын төсөвт оруулж, үлдэх хувийг нь гэр бүл хүүхэд, эхчүүдийг дэмжихэд болон иргэдийг гомосексуализм, садар самуунаас сэргийлэх сурталчилгаанд ашиглана гэсэн байна.
Мадонна наймдугаар сарын 9-нд Санкт –Петербург хотод тоглох үеэрээ ЛГБТ буюу лесби, гей, бисекс, трансгендерийн хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлчихсэн юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл