Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Цэц маргааныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзлээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрөв.

Маргагч талууд харилцан ойлголцож улмаар мэдээлэл гаргагч нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул ийнхүү маргааныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж Цэц үзлээ.

Үндсэн хуулийн цэцэд иргэдээс  энэхүү маргаанд холбогдох асуудлаар өмнө нь олон дахин хандаж байсан бөгөөд  тэдгээрийн гол үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим нэр томьёо тодорхой бус, олон салаа утгаар ойлгох боломжтой, мөн  хуулийн зохицуулалт хоорондоо уялдаа холбоо муу зэргээс улбаалан түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэх, эрх ашиг, сонирхолыг нь хөндөх, хохирох явдал цөөн  биш удаа гарч байгаатай холбоотой байна.

Мөн хуульчийн мэргэжлийн дадлага олж авсан байдлын  шалгуурыг тогтоохдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчдыг орхигдуулахгүйгээр мэргэжлийн байгууллагад  дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлоход чиглэсэн хэв хэмжээг тусгах замаар хууль тогтоомжийг боловсронгуй  болгох шаардлага байгааг хууль  тогтоогчийн зүгээс анхаарах нь зүйтэй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан магадлалд онцлон тэмдэглэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан