Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
 Болгарын Эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд өнөөдөр /2019.06.26/ Болгар улсын Эдийн засгийн сайд ЭмилКараниколов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар байлцлаа.

Уулзалтын эхэнд Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд, Монгол Улс нь Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Хариуд нь ноён Эмил Караниколов, Болгар Улсын Үндэсний  ассамблей /парламент/-аас Монгол Улсын Их Хуралтай уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааны талаар ярилцах итгэмжлэл, чиглэлийг өөрт нь үзүүлсний дагуу уулзалтад ирснийг тэмдэглээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний  ассамблейн гурван гишүүн багтсаныг танилцуулав.

Үүний дараа Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд хоёр орны хамтын ажиллагааны талаар тэмдэглэн хэлэхдээ 1965-1985 онд Болгараас 28.2 сая шилжих рублийн зээл авч, Чойбалсан хотод мах комбинат, Дархан хотод нэхий эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хотод гахай бордох завод, хүнсний ногооны хүлэмж, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй,  Өвөрхангайн Өвдөг худаг, Алтайн тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсан нь Монгол улсад том бүтээн байгуулалт болсныг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эргээд хоёр талын харилцаанд чухал суурь, дэмжлэг болох учир парламент, түүний Тамгын газар хооронд шууд холбоо тогтоох, харилцааг бэхжүүлэх талаар ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтаар хоёр улсын  худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх  талаар санал солилцсон. Энэ ярианы үеэр Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад Болгар улс ямагт дэмжиж, гүүр болж ажиллана хэмээн онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар мөн санал бодлоо илэрхийллээ.

Тэрбээр, Болгарт урлагийн боловсрол, мэргэжил эзэмшиж ирсэн урлаг соёлын хүмүүс Монголдоо өндөр амжилтад хүрсэн байдгийг тэмдэглээд, цаашид оюутан залуусыг урлаг соёлын чиглэлээр сургахад хамтран ажиллах, дэмжих хүсэлт гаргасныг ноён Эмил Караниколов талархан хүлээж авлаа.

Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаанд оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2 Сэтгэгдэл
гамшиг
энэ ЖДҮ-чинь одоо бүлгийн дарга байхдаа ч яахав дээ кккк
Хамгийн их уншсан