Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
З.Дашдаваа: Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сард шүүхэд шилжүүлнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

 Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.  Уг танилцуулгад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт хүсэлт хүргүүлж холбогдох саналыг авсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36дүгээр зүйлд заасан журмын дагуу “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг шалган шийдвэрлэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх чиглэлээ түлхүү барьж ажиллах шаардлагатай байна гэж байлаа. Мөн Авлигатай тэмцэх газрын орон тоо, цалинг нэмэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд авлигын үзүүлэлт буурахгүй байгаад анхаарч нийгэмд дуулиан тариад байгаа томоохон хэргүүдийн талаар үр дүн гаргаж, ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хөгжлийн банк, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой томоохон хэргүүдийг шийдвэрлэсэн эсэх болон сургууль, цэцэрлэгийн урсгал засвартай холбоотой асуудлаар багш, ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар дуудан, шалгаж байгаа асуудлыг тодруулав. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нийгэмд хүлээлт үүсгээд байгаа томоохон хэргүүд дээр тус байгууллагын албан тушаалтнууд ажил, амралтын өдөргүй уртасгасан цагаар ажиллаж байгааг хариултдаа онцлохын зэрэгцээ Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ гэж байлаа. Мөн тэрбээр, аливаа хэргийг их, бага гэхгүйгээр хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглээд Авлигатай тэмцэх газар Нийслэлийн боловсролын газар, салбарын яамтай хамтран ажиллаж байгаагаа хариултдаа онцлов. Цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгө төгрөг, нийллэг зугаалга гэсэн бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл,  гомдлыг нэгтгэж харьяа байгууллагуудад шилжүүлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нэгдсэн журмаар эцэг, эхчүүдэд хариулт өгүүлэх чиглэл өгсөн. Авлигатай тэмцэх газар бүх хүнийг дуудалгүй, ажлын ачааллыг багасгах чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэв.  

Ингээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6  хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан