Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Д.Цогтбаатар сайд Казахстаны ГХ-ийн сайдтай утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд  Атамкулов Бейбут Бакировичтай өнөөдөр утсаар ярив. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Төв Азийн орнууд, түүний дотор Казахстан Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг  эрмэлзэж буйг нотлов. Талууд цаашид Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар-Нурсултан хооронд энэ сард шууд нислэг үйлдэж эхлээд буйг сайшааж, энэ нь иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан