Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг арилгах чиглэлээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээстөлөвлөгөө гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан талаар Нийслэлийн Прокурорын газарт бичгээр хариу ирүүлжээ. Тухайлбал:

Тус хүрээлэнгийн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцон, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дугаартай даалгавар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 01 дугаартай албан даалгавар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 19 аймгийн Шүүхийн шинжилгээний албадын хэмжээнд шалгаж, үүрэг чиглэл өгчээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах шилжүүлэх устгах, журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинжилгээний дээжийг зориулалтын дагуу хадгалах өрөөг засварлан, дээж түр  байршуулах  шүүгээ, хөргөгчийн тоог нэмэгдүүлж, зөөврийн хөргөгч шинээр авч суурилуулсан байна.  

Зарим аймгийн Шүүхийн шинжилгээний албадыг иж бүрэн компьютер, өнгөт принтерээр хангаж, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадыг Шинжилгээ, бүртгэл мэдээлэл лавлагааны цахим програмтай холбон үзлэг, шинжилгээг бүртгэх зэрэг ажлыг эхлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан