Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ГХЯ:Нэг нь өмнө нь ОХУ-ын Консулын газар ажиллаж байсан

Монголын хоёр дипломатч өнгөрсөн сард 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан талаарх мэдээлэл өчигдөр олныг цочроосон.

БНТУ-ын дипломат дугаартай машинтай явсан тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэсэн байсан юм. Тэгвэл энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Энэ хэргийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байгаа Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг бид гадаадад байгаа 43 ЭСЯ, Консулын газраар дамжуулан авдаг. Мэдсэн даруйдаа холбогдох арга хэмжээг авч, ар гэрийнхэнд нь мэдэгддэг. Энэ хэрэг ч биш ерөөсөө л гэмт хэрэгт холбогдсон мэдээллийг ГХЯ авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Шалтгаан нь ар гэрийнхнийх нь хүсэлт, хувь хүний нууцтай холбоотой байдаг. Энэ хэрэг одоогоор өөрөө хянан шалгагдаж байгаа болохоор мэдээллийг нь өгөх боломжгүй. Тухайн хоёр эрх бүхий албан тушаалтан хэн байсан бэ гэдгийг ч одоогоор хэлэх боломжгүй. Хэн нэгэн даргын хүүхэд энэ тэр гэдэг утгаар нь нууцлаагүй. Хууль тогтоомжийнхоо дагуу л явж байна. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат ажилтныг Дипломат албаны тухай хуулиар, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилж ажиллуулдаг. Эдгээр хүмүүс энэ шалгуурын дагуу томилогдсон байгаа. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байхгүй. Нэг нь өмнө нь ОХУ-ын Консулын газар ажиллаж байсан.

 

1 Сэтгэгдэл
Нууцалж байгаа юм бол МАН хар тамхины наймаа хийсэн болж таарч байна.
Хамгийн их уншсан