Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Гадаад харилцааны сайдын Сингапурт хийх айлчлал эхэлж байна

Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцоно.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Ойрхи Дорнод, Австрали зэрэг 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Channel News Asia  сувгийн Asia First шууд нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ Сингапур Улсын Ерөнхий сайдын ажлын албаны харъяа Үндэсний Судалгааны санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.

Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхахын зэрэгцээ “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцох юм. Айлчлалын хүрээнд мөн Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалт хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан