Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Баянхонгор аймгийн бүх сум эмнэлгийн тоног төхөөрөмжтэй боллоо
УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймгийн төвийн таван өрхийн эмнэлэгт тус бүрт нь эхо аппарат гардууллаа. Мөн тус аймгийн бүх сумдад 48-60 сая төгрөгийн өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж өгсөн юм. Ингэснээр сумын иргэд аймгийн төв рүү орох шаардлагагүй, сумандаа оношлуулаад эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн Х.Баттулга тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөсөө өгч байгаа аж. Нийтдээ Баянхонгор аймгийн 16 суманд нийт нэг тэрбум 900 саяын өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж өгчээ. ЭХО аппаратын хувьд тус бүр нь 8 сая 400 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эхо аппарат болон оношилгоо шинжилгээний эдгээр тоног төхөөрөмжүүдийн сумын эмнэлэгт ашигласнаар халдварт бус өвчнийг эрт илрүүлж эмчлэх боломжтой болж байгаа юм. Шээсний цусны биохимийн шинжилгээ хийх боломжтой боллоо. Баянхонгор аймгийн хэмжээнд нийт эмч сувилагчдын 30 хувь нь тоног төхөөрөмж дээрээ ажиллах сургалтанд хамрагджээ.

0 Сэтгэгдэл