“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг нийтэд нь батлая гэж санал хураалт явуулахад гишүүдийн 77,1 хувийн саналаар батлагдсан юм.
Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах бөгөөд 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид тус хөтөлбөрт хамрагдах юм. Тус хууль батлагдсанаар “Хүүхдийн баярын өмнө эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай том хууль батлагдлаа гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.
1 Сэтгэгдэл
иргэн
Тэгээд л бас баахан хүүхдүүд хоолны хордлогонд орлоо барьлаа гэж бѳѳн хар хэрүүл болох гэж байгаан. Заавал тѳр яагаад хүүхдийн хоол ѳгѳх гээд дайраад байгааг ойлгохгүй байна. Эцэг эх нь хариуцлага үүргээ ухамсарлан үр хүүхэдүүддээ ѳѳрийн гэрт гараараа бэлдсэн хоол хүнсээ ѳгч болдоггүй юм уу? Бид бага, дунд сургуульд сурч байхад хоол ѳгдѳггүй, гэр гэрээсээ авчирдаг байсан ш дэ. Хүүхдүүдийг хар багаас нь дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байх шигээ.
2019.05.30
























