Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Л.Оюун-Эрдэнэ:“Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож байгаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Найрамдал” зуслангийн газартай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Найрамдал” зуслангийн газарт 100 гаруй ААН-д газар олгосон асуудлыг цэгцэлж, зөвшөөрөлгүй газар барилга байшин барьсан бол нураахаас өөр гарц байхгүй. Энэ ажлыг хийхийн тулд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй болно. Мөн Засгийн газар өнөөдөр тогтоол гаргаж, “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож байгаа.

Мөн замбараагүй газар олголтыг цэгцлэхээр нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын газрыг таван жилээр Улаанбаатар хотын банкинд өгсөн бол УЭДТ-ын зүүн талын 0.04 га, МУИС-ийн өмнөх 0.12 га зэрэг нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмших зөвшөөрөл олгосноос гадна Төрийн тусгай хамгаалалт бүхий Их Тэнгэрт хувийн хэвшил хөрөнгө оруулаад барилга барьж эхэлсэн байгааг цэгцэлнэ.

Түүнчлэн аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьсан Зайсан орчмын газрыг мөн цэгцэлнэ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан