Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Д.Эрдэнэбат:Үйл явдлын үнэнийг шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Энэ үеэр УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн болсон эмгэнэлт хэргийг мэдэж байгаа. Бид өнөөдөр Ардчилсан намын дэд дарга бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүү агсаны өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гараад байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой обектод Улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амь насаа алдсан нь олны анхаарлын төвд байгааг ойлгож байна. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага энэ үйл явдлын үнэнийг хурдан шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан