Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
11 нам нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг Хэнтий аймагт болох УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхийг батламжилсан бөгөөд МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул батламжаа гардан авав.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-28 хооронд Бага хурлын хуралдаанаа зарлан хуралдуулж тодруулна. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалуудыг 5-р сарын 31-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Нөхөн сонгуульд улстөрийн 13  нам оролцох хүсэлтээ илэрхийлж бичиг баримтаа хуулийн хугацаанд өгсөнөөс 11 нам өнөөдөр батламжаа гардан авав. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан