Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол улсад тэдэнд учирдаг нөхцөл байдлыг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн тухай тэдэнд танилцуулсан юм. Түр хорооны нэг чухал үүрэг бол  уг хэргийн илрүүлэлтэд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл гарах ёсгүй гэдгийг хэлээд үүнд онцгой анхааран ажиллах болно гэдгээ тодотгосон юм. Мөн хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа чухал цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж байна гэсэн юм.

Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ 5-р сарын 13-нд албан ёсоор танилцуулах юм байна.  Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан